Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхоныг дөнгөж сая Эрүүгийн цагдаагийн албанаас авч явлаа.

Түүнийг өнөөдөр үдээс өмнө Эрүүгийн цагдаагийн алба болон АТГ-ын хамтарсан ажлын хэсэг Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэргээр гэрээс нь баривчлан авчирсан юм.

Тэгвэл дөнгөж сая О.Орхоноос байцаалт авч дууссан учир гарган авч явсан бөгөөд хааш нь авч явж буй нь мөн тодорхойгүй байна. 


Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг албанынхан мэдэгдсэн.

Түүний өмнө тус банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, Монголын зэс корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нараас мөн Эрүүгийн цагдаагийн албанд байцаалт авч, баривчлан авч явсан юм.