Аргын тооллын дөрөвдүгээр сарын 4, Адъяа гараг. Билгийн тооллын 22, Суулга одтой, хар морь өдөр. Өдрийн наран 6 цаг 24 минутад мандан, 19 цаг 26 минутад жаргана. 

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэгсайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөөгаргавал зохистой. Ханш нээх улирал 21 цаг 38 мин-д эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл,идээ, ундаа олно.