Аргын тооллын 2 сарын 4, Ангараг гараг. Билгийн тооллын 10, Чөлөөт эх одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 17 минутад мандан, 17 цаг 55 минутад жаргана. 

Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. 

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Төмөр хулгана жилийн хаврын уур орох улирал 17 цаг 21 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.