Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга барих болон урсгал засвар, өргөтгөл, шинэчлэлтийн ажлуудыг графикт хугацаанаас өмнө дуусгах, хөдөлмөрийн аюулгүй байдал, орчны аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж ажиллах, Сургууль, цэцэрлэгийн орчимд авто замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц, гэрлэн дохио, хурд сааруулагч, анхааруулга, санамж бүхий тэмдэгүүдийг байрлуулах ажлуудыг зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. 

Мөн эмнэлэг, эрүүл мэндийн байгуулагуудын орчны тохижилт, иргэдийн аюулгүй, саадгүй үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, эмнэлэг орчмын явган хүний зам, авто машины орц гарц, зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч ажиллаж, үр дүнг нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулахын зэрэгцээ “Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай“ А/503 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажиллах,  Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээг хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд бүх шатандаа хэрэгжүүлж ажиллахыг онцгойлон анхааруулж, өгсөн үүрэг даалгавруудыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад төлөвлөсөн хугацаанд хариуцлагатай хийж хэрэгжүүлэхийг даалгав.


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс