Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөө Нийслэлийн  Засаг дарга С.Амарсайхан өчигдөр мэдэгдлээ.

Тэрээр өчигдөр болсон Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан үеэр “Хавдар судлалын үндэсний төвийн орц, гарцыг чөлөөлөх ажлыг нэг сарын өмнө шийдвэрлэсэн боловч өчигдөр очиход хийгдээгүй байсан. Харин өнөөдөр албадан буулгаж, орц, гарцыг чөлөөллөө. 

Энэ мэтчилэн гаргасан шийдвэрүүд хэрэгжихгүй, гацах явдал дунд, доод шатны газар, хэлтсийн дарга нарын ажлын хариуцлагагүй байдлаас болж байна. Хот байгуулалттай холбоотой гомдол ч иргэдээс их ирж байна. Иймд иргэдийн амьдрах аюулгүй орчныг бүрдүүлж ажиллаж чадаагүй, ажлын хариуцлага алдсан Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Иргэдэд хүнд суртал учруулдаг, дээд шатанд гаргасан шийдвэрүүд хэрэгждэггүй, олон жил бугшсан энэ буруу жишгийг цэгцлэхэд амаргүй байгаа хэдий ч зөв голидролд нь оруулахын тулд цаашид ч хариуцлагын асуудлыг тавьсаар байх болно” хэмээв.  

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан