ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хонконгийн эрх баригчид цагдаагийн газраас өгсөн зөвлөмжийн дагуу он солигдох мөчид Виктория боомтын дээр шинэ жилийн салют буудуулах арга хэмжээг цуцалсан байна.

Эсэргүүцлийн шинэ жагсаал, эмх замбараагүй байдал дэгдэх эрсдэлтэй холбоотойгоор аюулгүй байдлыг хангах үүднээс ийм алхам хийсэн гэж “South China Morning Post” сонин мэдээлжээ.

Ачааны усан онгоцноос том хэмжээний салют буудуулахын оронд тэнгэр баганадсан хэд хэдэн барилгын дээврээс хуар пуужин буудуулж магадгүй байна.  

Жагсаал цуглааны улмаас сүүлийн саруудад Хонконгт зохион байгуулахаар төлөвлөж байсан “Clockenflap” хөгжмийн наадам, дугуй, гольф, теннисний олон улсын аварга шалгаруулах тэмцээнүүд, дарс, зуушны баяр зэрэг хэд хэдэн арга хэмжээг цуцалжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг