Хойд Солонгос коронавирусийн анхны сэжигтэй тохиолдол бүртгэснээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. 

Тус улсын удирдлагын мэдээлж буйгаар сэжигтэй тохиолдлыг тээж ирсэн хүн нь дүрвэгч байсан бөгөөд өнгөрөгч долоо хоногт хилээр нэвтрэхдээ коронавирусийн шинж тэмдэгтэй орж иржээ.

Удирдагч Ким Жон Ун даруй удирдах албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулсан ба Өмнөд Солонгостой хиллэдэг Кэсон мужид хөл хорио тогтоосон байна. 

Нууцлал өндөртэй тус улсын хувьд өмнө нь нэг ч тохиолдол бүртгэгдээгүй боловч шинжээчдийн хэлж буйгаар өвчлөл байх магадлалтай аж. 

"Кэсон мужид яаралтай онц байдал зарласан. Сэжигтэй тохиолдол тээн ирсэн этгээд нь 3 жилийн өмнө Өмнөд Солонгос улс руу дүрэвсэн ч энэ сарын 19-нд хууль бусаар хилээр орж ирсэн байсан" хэмээн Хойд Солонгосын хэвлэлээр мэдээлжээ.

Өнгөрсөн бямба гарагт болсон удирдлагын түвшний уулзалтаар Ким Жон Ун вирусийг гадагш алдахгүйн тулд тус мужид өндөржүүлсэн онц байдал зарлахыг санал болгожээ.

Түүнчлэн тус этгээд хэрхэн хилээр орж ирснийг илрүүлэхээр мөрдөх ажиллагааг эхлүүлсэн ба хилээр орж ирэхэд нь тусалсан этгээдийг хатуу шийтгэхээ ч сануулжээ.

Вирусийн тархалт эрчийг авахад Хойд Солонгос улс хилээ хаан, хэдэн мянган хүнийг тусгаарлалтад байлгасан юм. 

Энэ сарын эхэнд Ким Жон Ун өөрийн улсын коронавирустай хийсэн тэмцэлийн амжилтыг магтан ярьж байв. 


Эх сурвалж: BBC