Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2019.10.28-ний өдөр “Аймгийн хогийн цэгээс малын гүзээ түүж тээвэрлэж байна” гэсэн гомдол мэдээлэл иржээ.

Энэ дагуу хэргийг шалгахад иргэн Б нь хогийн цэг дээрээс гүзээ түүж Улаанбаатар хотруу тээвэрлэж байсан нь тогтоогдсон тул холбогдох хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Иймд хувь хүний гар дээрээс, гарал үүсэл нь тодорхойгүй малын гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.