Сар шинээр хийморийн дарцаг хийсгэх ёс бий. Энэ нь дорно  дахины  болон  Монгол   зурхайд зурлагат хийморь унах буюу доройтохоос сэргийлж  тухайн жилдээ хийморийн дарцаг хийсгэх зан үйл юм. 

Буддын гүн ухаанд хүний сүнсийг хөдөлгөж байдаг 10 төрлийн хий оршдог гэж үздэг. Тэдгээр нь та бидний үзэж харах, санаж, сэрэх, идэж уух, уусан идсэнээ боловсруулах зэрэг бүх л зүйлийг зохицуулж байдаг нэг ёсны хөдөлгөгч хүч гэнэ. Энэ хийний хүчээр хүмүүс амьдралаа тэтгэж, сүнсний хөдөлгөөнөө зохицуулдаг аж. Ийм ч учраас сүнсний хөлөглөдөг хийг морь лугаа адилтгаж “хийморь” хэмээдэг аж. Хийморь муудахаар сүнсний чадал муудаж аливааг санаж сэтгэх нь мууддаг гэж үздэг учраас хийморио сэргээдэг байна.

Энэ хийг сэргээхэд эм уугаад бариа засал хийлгээд сайжирдаггүй тул тусгайлсан зан үйлийн дагуу сэргээдэг. Хийморийг сэргээхдээ гүн ухааны үүднээс сүслэж өндөр уулын оройд гарах, номын хүчийг шингээх, зөв сэтгэл өвөрлөх, сайхан үнэртэн тэргүүтнийг ашигладаг.

Харин сүүлийн үед нийслэлийнхэн маань Богд ууланд орших “Хийморийн овоо”-нд дарцаг өргөснөөр хийморио сэргэчихдэг гэж хэт хошуурдаг болсон нь өрөөсгөл ойлголт юм. Ихэнх хүн өөрийн сүсгээр хийморийг дарцагт оршоож өрх гэрийнхээ хүндэтгэлт газар залваас хийморь сэргэдэг гэж үздэг.

Хийморийн дарцаг хийсгэх зүг буюу хийморь гүйх өдөр

Ивээл жилтнүүд

Дарцагны өнгө,дэвсгэр

Гариг

Дарцаг хийсгэх зүг,жил,өдөр

Бар,морь,нохой

Дэвсгэр шар,морь хөх,хэл улаан,иш цагаан,эмжээр ногоон,уяа цагаан урих ном нь:махгал,лхам,найман гэгээн

Баасан

Төмөр бич өдөр баруун зүгт хийсгэнэ

Туулай хонь ,гахай

Дэвсгэр ногоон,морь шар,хэл нь хөх,иш нь улаан,эмжээр цагаан,уяа нь улаан урих ном нь жамсран догжир,лхам,норжсүн,дашзэвэг

Ням

Улаагчин могой өдөр өмнө зүгт хийсгэнэ

Луу,хулгана,бич

Дэвсгэр хөх,морь улаан,хэл цагаан,иш ногоон,эмжээр шар,уяа ногоон урих ном нь:нанжид,лхам,чилхсан,норжсүн

Пүрэв

Модон бар өдөр зүүн зүгт хийсгэнэ

Могой,үхэр,тахиа

Дэвсгэр цагаан,морь ногоон,хэл нь шар,эмжээр нь улаан,уяа нь хөх урих ном нь :цагаан шүхэрт,довжир,гомболхам

Даваа

Харагчин үхэр өдөр хойд зүгт хийсгэнэ