Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургуульд Кембрижийн хөтөлбөр нэвтрүүлэхээр болжээ.

Энэ талаар Хэнтий аймагт ажиллаж буй УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ "Бэрх хотын ЕБС-д Кембрижийн хөтөлбөр нэвтрүүлэх гэж байгаатай холбогдуулж сургуулийн хөл бөмбөгийн талбайг шинээр байгуулахаар болсон. Сонгосон талбайд очиж танилцлаа" хэмээн өнөөдөр өөрийн цахим хуудаснаа нийтлэжээ.