Нийгмийн сүлжээний өнөөдрийн гол сэдэв бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын жиргээ байв.
Үе үе өрийн асуудалд буруутгагддаг Сангийн сайд "Зарим хүн итгэхийг хүсэхгүй байх шиг байна. Би төлсөн өрөө дутуу хэлчихсэн байна лээ. 2.8 их наяд төгрөг бол зөвхөн дотоод бондын төлбөрүүд. Чингис бондын 500 сая $ буюу 1.2 их наяд төгрөгийг бас төлчихсөн гэдгийг нэмж хэлье. Нийт 4 их наяд төгрөг. Өр битгий тавьж байгаарай л гэе дээ" хэмээн ам бардам жиргэжээ.
Харин хариуд нь хүмүүс "Өр төлсөн эх үүсвэр нь юу байв, ОУВС-гийн зээлээс үү. Бусад зээлийн эх үүсвэр эсвэл татвараас уу. тэгвэл гадаад өр яагаад өссөнийг тайлбарла л даа, 500 саяын өрийг дарах гэж 800 саяыг зээлэхгүй шүү хэмээн жиргэсэн байна.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлсэн үгэнд эгдүүцсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мөн л хариу жирггэсэн юм. Тэрбээр "Сүүлийн 7 хоног Ерөнхий сайд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын яриад байгаа "өр дарсан" гэдэг бол үлгэр. Өр дарсан бол нийт өр буурах ёстой. Нийт өр 2015 оноос хойш 2 дахин өсчээ." хэмээн бичжээ.
Зарим хүн итгэхийг хүсэхгүй байх шиг бна. Би төлсөн өрөө дутуу хэлчихсэн байна лээ. 2.8 их наяд төгрөг бол зөвхөн дотоод бондын төлбөрүүд. Чингис бондын 500 сая $ буюу 1.2 их наяд төгрөгийг бас төлчихсөн гэдгийг нэмж хэлье. Нийт 4 их наяд. Өр битгий тавьж байгаарай л гэе дээ. https://t.co/aN542mBJeW
— Khurelbaatar Chimed (@KhurelbaatarCh) May 23, 2018
Сүүлийн 7 хоног ЕС, сангийн сайд Хүрэлбаатар нарын яриад байгаа "өр дарсан" гэдэг үлгэр. Өр дарсан бол нийт өр буурах ёстой. Нийт өр 2015 оноос хойш 2 дахин өсчээ. pic.twitter.com/I9l7GgvHMK
— Zandaakhuu Enkhbold (@enkhboldz) May 23, 2018
66.181.161.117
Хариулах 2019.11.01
Тв-гээр халз мэтгэлзээз 2-ооо
0 0