Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Халхын голын байлдааны үед Монголын цэргийн ерөнхий командлалын гишүүдээр ажиллаж байсан маршал Х.Чойбалсангийн зээ охин Ч.Хулан, Хурандаа генерал Л.Лхагвасүрэнгийн хүү Л.Лхагва, хурандаа генерал С.Равдангийн хүү Р.Баяр, охин Р.Оюун, БНМАУ-ын баатар Л.Дандарын ач Асгалт нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Халхын голын байлдааны түүхэн үнэнийг тодруулах, амьд гэрч нарын ярианд тулгуурлаж түүхэн бодит явдлыг тодруулах нь залуу үеийнхэнд нэн чухал болохыг онцлон ярьцгаав.