“Renault” компанийн ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцрох тухай өргөдлөө Карлос Гон захирлуудын зөвлөлд өгчээ. Энэ тухай Францын Эдийн засаг, сангийн сайд Брюно Ле Мэр “Bloomberg TV” телевизэд ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна.

Карлос Гоныг огцруулах эсэх шийдвэрийг захирлуудын  зөвлөл гаргах аж.

Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гон болон захирлуудын зөвлөлийн гишүүн байсан Грег Келли нарыг Японы санхүүгийн хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэн өнгөрсөн 11 дүгээр сарын 19-нд баривчлан саатуулсан юм. К.Гоныг Г.Келлигийн дэмжлэгтэйгээр ашиг орлогоо нуун дарагдуулсан байж магадгүй гэж үзсэн юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС