Жастин Бибер, Селена Гомез нар 2010 оноос хойш үерхэж эхэлсэн ч дунд нь хэд хэд салж нийлсэний эцэст харилцаагаа дуусгасан. Тэд салаад удаагүй ч Жастиныг гэнэт өөр бүсгүйтэй сүй тавьсанд ямар сэтгэгдэлтэй байгааг дуучинаас асуухад, “Мэдээж гэнэтийн болохоор гайхаж байна. Түүнийг яаран шийдвэр би мэднэ, гэхдээ энэ удаа зөв шийдвэр гаргасан гэдэгт итгэж байна, цаашдын амьдралд нь аз жаргал хүсье” гэжээ. 

Тэрээр Жастинтай харилцаагаа үргэлжлүүлж үзсэн ч бүтэлгүйтсэн учраас харамсах зүйлгүй, одоо өөртөө анхаарч найз охидуудтайгаа цагийг зугаатай өнгөрөөж, өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээхийг хүсч байгаа гэж түүний ойрын сурвалж мэдээлжээ. 

Одоо тэрээр Бибергүйгээр, зөвхөн өөртөө анхаарч, өнгөрснөө эргэж харахгүйгээр амьдрах аж.