Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар томилохыг нийслэлийн МАН-ын хороо болон МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжлээ. Түүнийг НИТХ-ын даргаар томилох эсэхийг маргааш болох НИТХ-ын анхдугаар хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.

Ж.Батбаясгалан нь одоо Хотын даргын үүргийг гүйцэтгэж буй бөгөөд 2020 оны нийслэлийн ИТХ-ын сонгуульд Баянгол дүүрэг, хоёрдугаар тойрогт нэр дэвшиж сонгогдсон юм.