Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 3/1388 дугаартай албан бичгийн дагуу "Зорчигч тээвэр гурав" ОНӨААТҮГ-аас “BUS SERVICE” цэвэрлэгээний үйлчилгээг нэвтрүүлжээ.

Уг ажлын хүрээнд эцсийн цэгүүд болох Ч:25 Тоосгоны эцэс, Ч:28 Сэлхийн эцэс, Ч:29 Сэлбийн чиглэлүүдэд “BUS SERVICE” үйлчилгээг явуулж байна. 

Энэ үйлчилгээ нь нийтийн тээврийн шугаманд яваа өөрийн автобусанд чийгтэй цэвэрлэгээ, халдвараас сэргийлэх ариутгалын үйлчилгээг зохион байгуулж, иргэдэд цэвэрхэн автобусаар үйлчлэх зорилготой.


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс