Их Британийн нийслэл Лондон хотын зүүн хэсэгт цагдаагийн ажилтнууд нэгжлэг хийх үеэр 70 гаруй килограм кокаин болон 100 мянган фунт буюу 130 мянга гаруй ам.доллар хураасан байна. Тэдгээрийг гутлын хайрцгуудад нуусан байсны зэрэгцээ мөн цэнэглэсэн гар бууг олсон байна.

Уг хэрэгтэй холбоотой 24, 27 болон 53 настай гурван эрэгтэй, 25 болон 53 настай хоёр эмэгтэйг кокаин нийлүүлсэн, мөнгө угаасан, галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн зэрэг хэрэгт сэжиглэн, баривчилсан байна.

Мансууруулах бодис нь бүлэглэлтэй холбоотой хүчирхийллийн тоог нэмэгдэхэд ихээхэн нөлөөлж байгаа тухай тус улсын улс төрчид болон цагдаагийн өндөр албан тушаалтнууд сүүлийн хэдэн сарын хугацаанд анхааруулсаар байгаа юм. Дотоод хэргийн яамнаас гаргасан тайланд тэмдэглэснээр, Колумбиас кокаин их хэмжээгээр нийлүүлж байгаа нь хүчирхийллийн тоо нэмэгдэх гол шалтгаан болж байгаа аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг