Аргын тооллын гуравдугаар сарын 20, Санчир гараг. Билгийн тооллын 7, Гөрөөсөн толгой одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 55 минутад мандан, 19 цаг 04 минутад жаргана. 

Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. 

Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хаврын хугас дунд болох улирал (17 цаг 36 мин)-д эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.