Европын Nano Flowcell компани дэлхийн хамгийн анхны тусгай түлш ашигладаг цахилгаан автомашин үйлдвэрлэжээ. Тус машин нь тусгай түлшний эсийг ашигласан ба давстай усыг түлш болгон ашигладагаараа онцлог юм байна. Одоогийн байдлаар “Quant e-Sportlimousine”-г Германы ердийн зам дээр ашиглахыг зөвшөөрдөг. Nano Flowcell нь аль хэдийн зөвшөөрлөө авсан ба томоохон хэмжээний замын туршилт хийхээр бэлтгэж байгаа аж.

Одоо байгаа мэдээллээс харахад Quant e-Sportlimousine нь 2.8 секунданд 100 км/цаг давхих чадалтай. Машин давстай усны найрлагатай шатахуунаар нэг удаа цэнэглэсний дараагаар 600 км  зайд аялах боломжтой гэнэ.

 "Давстай ус" гэдэг нэр томъёо нь далай эсвэл далайгаас авах усыг хэлээгүй бөгөөд авто машины тусгай реакторт, өөр өөр металлын давстай хоёр уусмал бэлтгэсэн бөгөөд энэ нь түлшний эсүүдийг хооллодог электролитийн үүрэг гүйцэтгэдэг байна.

Цахилгаан шаталтын олон тооны өөрчлөлтийн үр дүнд эдгээр түлшний эсүүдийн хурдасгуур гадаргуу дээр цахилгаан үүсгэдэг. Энэ эрчим хүч нь тасралтгүй үүсгэгдэж, бага хүчдэлийн гүйдэл, том цахилгаан багтаамжтай хэт хүчдэл бүхий супер конденсаторт байрладаг бөгөөд дөрвөн цахилгаан моторыг хөдөлгөхөд зарцуулдаг байна.




Эх сурвалж: http://twixik.ru