Сүхбаатар дүүргийн 1-р хороо Хүүхдийн ордны замын урд тал Үндэсний соёл амралтын хүрээлэнд шар өвс шатаж байна гэсэн дуудлага 11:02 цагт НОБГ-т ирсэн байна.
Дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
17 цаг 50 минутын үед:
Сүхбаатар дүүргийн 1-р хороо Хүүхдийн ордны замын урд талд шар өвс шатаасны улмаас гарсан галыг 18:00 цагт бүрэн унтраалаа.
Дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн ажилласан юм.
Гал түймрийн улмаас 2,5 га газар галд өртсөн байна.