Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог "Балдорж" шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. 

Сонин, телевиз, мэдээллийн сайтуудын шилдэгийн шилдэг бүтээлийг тодруулдаг тус арга хэмжээнд Монгол улсын үе үеийн Ерөнхийлөгчид, сэтгүүл зүйн салбарын удирдлага, ахмадууд, мэргэжилтнүүд оролцдог уламжлалтай.

Тус арга хэмжээгээр шилдэг 10 бүтээл, дэд байр, Гран-Приг тодруулсан бөгөөд шилдгийн шилдэг Гранпри бүтээлээр "Өнөөдөр" сонины сэтгүүлч Ж.Сувдмаа, Т.Энхбат нарын хамтран бэлтгэсэн "Хариуцлагатай уул уурхайн эрэлд" цуврал сурвалжлага тодорлоо.


Балдорж шагналын шилдгийн шилдэг бүтээл Гран-При: "Өнөөдөр" сонины сэтгүүлч Ж.Сувдмаа, Т.Энхбат  нарын “Уул уурхайтай ханилсан орчин цагийн малчин” сурвалжилга, “Хариуцлагатай уул уурхайн эрэлд” цуврал сурвалжилга


Балдорж шагналын дэд байр: МҮОНР-гийн сэтгүүлч Г.Батзаяа, Ж.Золзаяа, найруулагч Б.Лхагвасүрэн нарын "Хүний эрх" эрэн сурвалжилсэн нэвтрүүлэг


Шилдэг 10 бүтээлийн Нэгдүгээр байр:  "Өнөөдөр" сонины сэтгүүлч Х.Уянгын “Бөөн цагаан нуурын бөөн эмгэнэл” цуврал сурвалжилга, “Амьдрал сайн уу” цуврал нийтлэл


Хоёрдугаар байр: ТВ-9 телевизийн сэтгүүлч Д.Ганзоригийн Хасах градус: Алт дагасан харуусал буюу гэрийн буйрны эрх мэдэл” цуврал нэвтрүүлэг, “Хүн малтайгаа орхигдсон Хөвсгөл нуурын энэлэн” телевизийн нэвтрүүлэг


Гуравдугаар байр:  “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт  “Бид болон Монголын тал нутаг чамд хайртай” нийтлэл, “Зургаан настай Баяндүүрэнгийн сургуульдаа хүрэх зам” сурвалжилга


Дөрөвдүгээр байр:  "25" суваг телевизийн сэтгүүлч Д.Эрдэнэбаяр, Ж.Пүрэвдаваа, зураглаач Г.Мөнхбаяр, Д.Гантөмөр нарын бүтээл “Нэг удаа үндэсний контент Монгол Солонгост нэг удаа” телевизийн цуврал нэвтрүүлэг


Тавдугаар байр: “Монгол медиа” корпорацийн сэтгүүлч С.Батзаяа “Өв соёлгүй монгол” нэвтрүүлэг


Зургаадугаар байр: “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Б.Солонго ”Монгол хүнд цэвэр ус хэрэглэх эрх олгоё”, "Аврал эрсэн зэрлэг амьтдыг хамгаалъя" цуврал нийтлэл


Долдугаар байрт: "Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч З.Цэлмэгийн "Харилцуурын цаадах нулимс", "Гурван сая иргэнээ хар тугалгатай махаар хооллодог 60 сая малтай Монгол" нийтлэл


Наймдугаар байр: “Өдрийн сонин"-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатарын “Замын-Үүдээр зэрлэг адуу мэт чихцэлдэн дайрах монголчууд” нийтлэл


Есдүгээр байр: МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч Б.Алтанхуягийн “Аниргүйн гүн дэх цаг хугацаа” ярилцлага, "Өөрийгөө үл тоон бусдын өмнөөс дуугарах нь сэтгүүлчийн үүрэг болохоос сэтгүүл зүй карьер хөөдөг салбар биш" нийтлэл


10 дугаар байр: “Bloomberg” телевизийн сэтгүүлч Н.Хонгорзулын “Монголд үйлдвэрлэв” цуврал нэвтрүүлэг


Тусгай байр: Чөлөөт сэтгүүлч Ж.Мандхайн "Монголын нийгэм дэх эрх тэгш байдал, жендерийн тэгш байдлыг дэлгэрүүлэх, амар тайван аюулгүй нийгмийг бий болгоход монгол эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмэр" цуврал ярилцлага, нийтлэл