Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 12-р сарын 27-ны өдөр зарлиг гаргаж, өнөөдөр Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн медаль хүртээлээ. 

Энэ өдөр төрсөн шинэхэн гавьяатуудын нэг нь Маск продакшны жүжигчин М.Баярмагнай байлаа. Түүнд МУГЖ цол тэмдгийг Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулж, баяр хүргэв. 

Тэрбээр “Төр засгаас үнэлж, илүү ихийг хийж бүтээгээрэй хэмээн гавьяа шагналыг өгсөн гэж бодож байна. Ээждээ, ханьдаа, тэнгэрээс харж байгаа аавдаа, хамт олондоо баярлалаа. Хамтран зүтгэгч Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан хоёртоо баярлаж явдаг шүү, хайртай шүү. Хошин урлагийн төлөө зүтгэж байгаа нийт уран бүтээлчдэдээ баярлалаа” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.