Дуучин Б.Амархүү өнгөрсөн есдүгээр сарын 20-ны шөнө гэрийнхээ гаднах зогсоолын талбайд өөрийн машиндаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ цагдаагийн алба хаагчдад баригдсан билээ. Өнөөдөр дуучин Б.Амархүүгийн гэм бурууг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүхээс түүнд хоёр жилийн ял оноосон юм. Шүүхийн шийдвэрийг хүргэж байна.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР:

Хан-уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаас Борхүүгийн Амархүүд холбогдох хэрэг. 

Борхүүгийн Амархүү нь 2019 оны есдүгээр сард Төв аймгийн Борнуур сумын нутгаас НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын хоёрдугаар жагсаалтад багтсан өвс нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Романа резиденс хотхон дахь гэртээ хадгалсан, мөн тээврийн хэрэгсэлдээ 0,5 грамм жинтэй шавар нэршилтэй бодисыг хадгалсан гэмт хэрэгт холбогдсон. 

Түүнд болон эд зүйлд хийсэн нэгжлэг болон шүүхийн хүрээлэнгийн хийсэн шээсний шинжилгээ, эд мөрийн баримтын шинжээчийн дүгнэлт, хавтаст хэргийн баримтыг үндэслэн шүүгчдэгч Б.Амархүүг сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36-2, 36-6, 36-7, 36-8, 36-10, 36-12, 36-13-ыг үндэслэн мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэрэгт гэм буруутайд тооцсугай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар 2 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэсүгэй. 

Хорин ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.


Фото: