Монголын Үндэсний Бөхийн Холбооноос албан ёсны хамгаалалтын алба хөлслөн өөрийн өмчөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, албадан чөлөөлөхөөс өөр аргагүйд хүрсэн тул 14:00 цагт албадан чөлөөлүүлнэ гэж мэдэгдсэн байдаг. 

Тэгвэл өнөөдөр нэг залуу бөхийн өргөөний гадна хаалгыг эвдэж, дотор хаалгыг эвдэж чадалгүй зугтсан байна. Уг үйл явдлын талаар мэдээлэл, дуудлага БЗД-ийн цагдаагийн хэлтэст ирсний дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт үзлэг хийж байна. 

Фото сурвалжлагыг хүргэж байна.