Беларусь улсад өнгөрсөн 8 дугаар сарын 9-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийг дүнг эсэргүүцсэн сонгогчдын жагсаал хүчээ авч байна. Хэдэн зуун мянган хүн оролцсон уг эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын дундаас 2 хүн нас бараад байна. 1994 оноос хойш 26 жил тус улсын төрийн тэргүүнээр сонгогдож байгаа "Европын сүүлчийн дарангуйлагч" гэгддэг Александр Лукашенко 80.1 хувийн саналаар дахин сонгогдсон байна. Түүний өрсөлдөгч сөрөг хүчнээс нэр дэвшигч Светлана Тихановская 10.12 хувийн санал авчээ. Сонгууль үйл ажиллагаанд нэг ч хараат бус, хөндлөнгийн ажиглагч нарыг оролцуулаагүй байна. Сонгуулийн дүн зарлагдсаны дараа Светлана Тихановская Литви улс руу гарч, өөрийгөө дор хаяж 60 хувийн санал авсан байх магадлалтай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Жагсагчдын бэлэг тэмдэг нь сөрөг хүчний намын улаан судалтай цагаан далбаа, цагаан өнгийн гарын бугуйвч болоод байна. 

Ерөнхийлөгч Лукашенко ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинаас тусламж хүссэн байна. Путин хариуд нь Беларусьд цэрэг оруулахад бэлэн байгаагаа мэдэгдэж, Франц, Герман улсуудад хандаж хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулсан байна.