ХБНГУ-ын Засгийн газраас өнөөдөр БОАЖ-ын яаманд бартаат замын 60 мотоцикл хүлээлгэн өглөө. 

Эдгээр мотоциклийн түлхүүрийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нуруу, Горхи-Тэрэлж, Онон-Балж, Орхоны Хөндий, Тарвагатай нуруу, Хангайн нуруу, Хустай нуруу зэрэг 8 хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагчдад гардууллаа.

Мөн энэ үеэр Монгол орны байгаль орчны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга К.Глассыг Байгаль орчны тэргүүний ажилтан тэмдгээр, Германы Сэргээн босголт, зээлийн банкны Монгол дах салбарын захирал, П.Гиоргиевыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны жуух бичгээр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат шагналаа.