НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Forbes” сэтгүүл сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн их орлого олсон тамирчдын жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтыг Америкийн боксчин Флойд Мэйуэзер тэргүүлсэн байна.

“Forbes” сэтгүүлд мэдээлснээр, Мэйуэзер 10 жилийн хугацаанд 915 сая ам.долларын орлого олсон байна. Ингэхдээ тэрбээр 2015 онд Филиппиний Мэнни Пакьяо болон 2017 онд Ирландын Коннор МакГрегортой хийсэн хоёр тулаанаас 500 сая гаруй ам.долларын ашиг олжээ.

Жагсаалтын хоёрдугаарт, 10 жилийн хугацаанд 800 сая ам.долларын орлого олсон, Италийн “Ювентус" клубын португал довтлогч Криштиану Роналду орсон бол Испанийн “Барселона” клубын довтлогч, Аргентины хөлбөмбөгчин Лионель Месси 750 сая ам.долларын орлогоороо гуравдугаарт бичигдсэн байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн их орлого олсон тамирчдын жагсаалтын эхний 10-т мөн сагсчин Леброн Жеймс /680 сая ам.доллар/, теннисчин Рожер Федерер /640 сая ам.доллар/, гольфчин Тайгер Вүүдс /615 сая ам.доллар/, Фил Микельсон /480 сая ам.доллар/, боксчин Пакьяо /435 сая ам.доллар/, сагсчин Кевин Дюрант /425 сая ам.доллар/, нисэгч Льюис Хэмилтон /400 сая ам.доллар/ нар багтжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг