УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан үргэлжилж байна. Яг одоо чуулганы хуралдаанаар МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.

Харин үдээс хойшхи хуралдаанд буюу өнөөдөр 15.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы танхимд УИХ-ын гишүүдэд хаалттай мэдээлэл хийхээр зарласан. Гэвч ямар асуудлаар гэдэг нь тодорхойгүй буй юм.