УИХ-ын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүн буюу сайдаар томилох хүмүүсийг танилцуулж байна.

МАН-ын Удирдах зөвлөл дэмжсэнээр дараах хүмүүсийг Засгийн газрын гишүүнээр томилохоор шийдвэрлээд буй юм.

1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Л.Оюун-Эрдэнэ

2. Шадар сайдаар Я.Содбаатар

3. Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар

4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл

6. Барилга, хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар

7. Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр

8. Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Цэдэвсүрэн

9. Гадаад харилцааны сайдаар Н.Энхтайван

10. Зам, тээврийн хөгжлийн сайдаар Л.Халтар

11. Соёлын сайдаар С.Чулуун

12. Уул, уурхайн сайдаар Г.Ёндон

13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар З.Мэндсайхан,

14. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатар

15. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар А.Ариунзаяа

16. Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатар

16. Эрчим хүчний сайдаар Н.Тавинбэх

Сайдаар томилох хүмүүсийг УИХ-д танилцуулж, тангараг өргүүлснээр Ерөнхий сайд захирамж гаргаж, албан ёсоор сайд, Засгийн газрын гишүүнээр томилно.