БНӨСУ-д явагдаж буй энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэн оролцсон Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын VI ээлжийн батальоны эхний хоёр хэсэг өнөөдөр эх орондоо ирлээ. Энхийг сахиулагчдыг угтан авах ёслолын үеэр ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг “Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн НҮБ-д цэрэг хандивлагч улс орнуудын энхийг сахиулагчдын дунд бахархал, үлгэр дуурайлал болж мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэх байдлаараа манлайлагч нь байсан та бүхнээр бахархаж байна” гэв.