Дэлхий дахинд энэ өдөр буюу хоёрдугаар сарын 27-нд тохиосон онцлох үйл явдлуудаас хүргэж байна. 


  • 380 оны энэ өдөр Ромын эзэнт гүрний хаан I Теодосий хамтран төр барьж байсан Гратиан болон II Валентиниан нар Ром даяар Христийн шашин шүтэхийг зөвшөөрчээ.

  • 1617 оны энэ өдөр Орос, Шведчүүд Стольбовогын гэрээг байгуулснаар дайн эцэслэж, Балтын тэнгисээс Оросууд цэргээ татжээ.

  • 1700 оны энэ өдөр Шинэ Британи арлыг илрүүлжээ.

  • 1782 оны энэ өдөр Америкийн хувьсгал: Их Британийн ард нийтийн танхим Америкийн эсрэг дайн дэгдээх шийд гаргав.

  • 1812 оны энэ өдөр Аргентин улсын тусгаар тогтнолын дайн: Аргентиний тусгаар тогтнолын хөдөлгөөнийг удирдаж байсан Мануэль Белграно Росарио хотод тус улсын далбааг анх удаагаа мандуулав.

  • 1844 оны энэ өдөр Бүгд найрамдах Доминикан улс Гайтигаас тусгаар тогтнов.

  • 1861 оны энэ өдөр Польш улсад Хаант Оросын дарангуйллыг эсэргүүцсэн бослого болов. Уг бослогыг Хаант Оросын цэргүүд хүч хэрэглэн даржээ. Үүний уршгаар 5 жагсагч амь насаа алдсан байна.

  • 1870 оны энэ өдөр Япон улсын одоогийн төрийн далбаа Японы худалдааны хөлөг онгоц дээр анх удаагаа манджээ.

  • 1900 оны энэ өдөр Британийн хөдөлмөрийн нам байгуулагдав.

  • 1922 оны энэ өдөр АНУ-ын үндсэн хуулийн 19 дэх нэмэлт өөрчлөлтөөр эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчилсан байна.

  • 1933 оны энэ өдөр Райхстагын гал: Германы парламент буюу Райхстагын ордон бүрэн шатав. Уг хэргийн хариуцлагыг хожим нь Голландын социалист үзэлтэй Маринус ван дер Люббе болон түүний гэргий хүлээсэн байдаг. Ихэнх түүхчид Нацистууд энэ хэргийг санаатайгаар үйлдэж, олон нийтийн итгэлийг олж авсан гэж үздэг билээ.

  • 1940 оны энэ өдөр Алдарт химич Мартин Камен, Сем Рюбен нар "карбон-14" бодисыг илрүүлжээ.

  • 1942 оны энэ өдөр Дэлхийн хоёрдугаар дайн: Холбоотны арми Ява арлын тулаанд Японы армийг бут ниргэв.

  • 1943 оны энэ өдөр Нацистын дээд удирдлага болох Гестапо "Розенштрассын бослого"-ыг зохион байгуулсан гэх үндэслэлээр 1,800 еврей эрчүүдийг эхнэрийнх нь хамт баривчилжээ.

  • 1951 оны энэ өдөр АНУ-ын үндсэн хуулийн 22 дахь өөрчлөлтөөр тус улсын Ерөнхийлөгчийг зөвхөн нэг л удаа улиран сонгогдох эрхтэй байхаар хуульчилжээ.

  • 1963 оны энэ өдөр Бүгд найрамдах Доминикан улсад анх удаагаа ерөнхийлөгчийн ардчилсан сонгууль болж Хуан Бош ялалт байгуулжээ. Ингэснээр Раффаель Трухилогийн дарангуйлал нуран унасан юм.

  • 1976 оны энэ өдөр Испанийн мэдэлд байсан Баруун Сахарын бүс нутаг тусгаар тогтнолоо зарлаж Арабын бүгд найрамдах, ардчилсан Сахрави улс болж, нэрээ өөрчлөв.

  • 1991 оны энэ өдөр Персийн булангийн дайн: АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш Кувейтийг чөлөөлсөн гэж мэдэгджээ.

  • 2010 оны энэ өдөр Чили улсын төв хэсэгт 8.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 500 хүн амиа алдан, 1,000 гаруй хүн гэмтэж, бэртжээ.


Мөн энэ өдрийг:

  1. Вьетнам - Эмч нарын өдөр

  2.  Өмнөд Африк - Мажубагын өдөр

  3. Энэтхэг - Марати хэлний өдөр (Махараштра муж)

  4. Бүгд Найрамдах Доминикан Улс - Тусгаар тогтнолын өдөр хэмээн тус тус тэмдэглэлт баяраа болгожээ. 

Өнөөдөр Дэлхийн төрийн бус байгууллагуудын өдөр. Мөн цагаан баавгайг хамгаалах Олон улсын өдөр юм. Цаг агаарын дулааралтай холбоотой туйлын мөс хайлж, энэ амьтанд мөхлийн аюул нүүрлээд байгаа билээ. 

Олон улсын хэмжээнд өнөөдрийг Аносмиа өвчнөөс эдгэрэгсдийн өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг байна.