Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагт мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "12 дугаар сарын 04-нд нийт 20240 хүнд PCR шинжилгээ хийхэд 11 хүнээс коронавирус илэрлээ. Бусдаас нь илрээгүй.

Тодруулбал,

  • Улаанбаатарт 3 тохиолдол бүртгэгдэж, нийт 99
  • Сэлэнгэ аймагт 4 хүнээс илэрч, нийт 197 тохиолдол 
  • Дорноговь аймгийн Замын-Үүл суманд 4 тохиолдол илэрч, тус аймагт бүртгэгдсэн нийт тохиолдол 25 боллоо.

/Шинэ тохиолдлууд нь бүгд өмнөх батлагдсан тохиолдлуудын гэр бүлийн болон ойрын хавьтлууд байна./

Архангай аймагт нэмж бүртгэгдээгүй, нийт 3

Орхон аймагт нэмж бүртгэгдээгүй, нийт 24

Говьсүмбэр аймагт нэмж бүртгэгдээгүй, нийт 4

Дархан-Уул аймагт нэмж бүртгэгдээгүй, нийт 45 тохиолдол байна.

Улмаар манай улсад дотооддоо илэрсэн халдвар 397, нийт бүртгэгдсэн тохиолдол 842 боллоо. Тэдний 368 нь эдгэрсэн. 465 хүн эмчлэгдэж буйгаас 377 хүн хөнгөн, 76 хүн хүндэвтэр, 6 хүн хүнд, 2 хүний биеийн байдал маш хүнд байна.

Сүүлийн 24 цагт 3 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ" хэмээн мэдээллээ