"УИХ-ын гишүүдийг энэ сарын 09-нөөс коронавирусийн шинжилгээнд хамруулна. Үргэлжлүүлэн УИХ-ын Тамгын газрын ажилчид вакцин хийлгэнэ" гэсэн мэдээлэл өнөөдөр цахимд цацагдсан.

Уг мэдээллийг үгүйсгэж Эрүүл мэндийн яамнаас дөнгөж сая мэдэгдэл гаргалаа.

Тус мэдэгдэлд:

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад УИХ-ын гишүүдийг 2021 оны 3 дугаар сарын 09-14-ний өдрийн хооронд хамруулна гэх ташаа мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарав. Коронавирусийн эсрэг вакцинжуулалт нь Эрүүл мэндийн яамнаас боловсруулж, Улсын онцгой комисс, Засгийн газраар баталгаажсан дарааллын дагуу хийгдэнэ. УИХ-ын гишүүдийг тусгайлан өдөр товлож вакцинжуулалтад хамруулах ямар нэгэн шийдвэрийг гаргаагүй болно.  

Өмнө нь батлагдсан доорх жагсаалтын дагуу вакцинжуулалтын ажил хийгдэж буй бөгөөд жагсаалтыг өөрчлөх талаар ямар нэгэн санал гараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.