Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл баг дахь Сум дундын эмнэлгийн 2 дугаар давхарт гал гарсны улмаас 30 настай эмэгтэйн нүүр, хүзүү гарын хэсэг түлэгдсэн талаар ОБЕГ мэдээллээ.

Уг дуудлагыг өчигдөр 15:15 цагт хүлээн авсан байна.

Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 15:16 цагт очжээ.

Тус эмнэлгийн 2 дугаар давхрын “Физик эмчилгээний өрөө”-ний цахилгаан хэрэгсэлд богино холболт үүсэж, гал гарсныг тус байгууллагын ажилчид унтраасан байсан аж. Энэ үеэр физик эмчилгээний халуун тосонд их эмч Н /30 настай, эмэгтэй/-ийн нүүр, хүзүү, гарны хэсэг түлэгдсэн байна.