Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн ажлын талбайд ноцтой осол гарсан билээ. 

Компанийн удирдлагуудыг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Учир нь МХЕГ-ын усан санг хэт ойрхон барьсан нь нуралт үүсэхэд нөлөөлсөн байх магадлалтай гэсэн дүгнэлт гарсан юм.

“Эко Алтан Заамар ХХК нь 2014 онд байгуулагдсан уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч компани юм. Өнгөрсөн оны наймдугаар сард Туул голд бохир усаа урсгаж байгаа асуудлаас үүдэн үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч байжээ.