Өвөр Монголын алдарт дуучин Тэнгэрийг Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнасан байна. Дуучин Тэнгэрийн Монголын соёл урлагийг сурталчлахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж ийнхүү уг шагналыг олгожээ.

Тэрбээр 1960 оны 1 дүгээр сарын 15-нд Өвөр Монголын Ордос хотын Отог хошуунд мэндэлжээ. Хятад дахь монгол үндэстний нэрт дуучин болж алдаршсан тэрбээр Хятад улсын улсын нэгдүгээр зэрэглэлийн жүжигчин хэмээгддэг. 

Мөн Тэнгэр нь 1994 онд "Ганган хар морь" гэсэн кинонд гол дүрийг бүтээсэн байдаг. Түүний дуулсан дуунуудаас хамгийн алдартай нь "Би Монгол хүн", "Аав бид хоёр", "Диваажан" зэрэг дуу юм.

Бичлэг үзэх: Би Монгол хүн