Дотоод хэргийн их сургууль 2021-2022 оны хичээлийн жилийн бакалаврын эчнээ 3 жилийн сургалтдаа элсэлт авч эхэлжээ. Элсэлт 2021 оны 03 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Иймд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-118/ “Сургалтын бодлого боловсруулах”-ын дагуу өмнөх боловсролын зэргийн сургалт төгссөнөөс хойш цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан алба хаагчид Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэст анги, байгууллагаараа уламжлуулан бүртгэлд хамрагдана уу гэж ЦЕГ албан ёсны сайтаар мэдээллээ.


Эх сурвалж:ЦЕГ