ЭМЯ цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 192, Цэргийн төв эмнэлэгт 42, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 34, тандалтын шугамаар тав гээд нийт 273 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өчигдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт нэг, нэг сэжигтэй тохиолдол илэрч тусгаарлагдан тандалт, шинжилгээ хийгдэж байна. Улаанбаатар-Токиогийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 26 хүнийг ХӨСҮТ-өөс өнөөдөр гаргана. Дараагийн нислэгээр ирэх иргэдээс ХӨСҮТ 74 хүнийг хүлээж авахаар бэлтгэлээ хангасан. Оношлуур хүрэлцээтэй байгаа, тусгай үүргийн онгоцоор оношлуур хүлээж авна. Хурдавчилсан гурван төрлийн оношлуур ирсэн. Эдгээрээс аль нь сайн гэдгийг судалж байна.