Коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас 17:00 цагт мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сэлэнгэ аймагт коронавирусийн халдвар илэрч, голомтын цар хүрээ тэлж байна. Өнөөдрийн 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш хоёр хүнээс коронавирус илэрлээ.

Нэг нь эхний батлагдсан тохиолдол /жолооч/-ын хавьтал 4 настай хүүхдээс нь хоёр дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ. Тэрээр ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан. Хүүхдийн хавьтал болсон хүмүүсийг судлан тогтоож байна. Улмаар Д-ийн голомтын нийт 7 хүнээс коронавирус илэрлээ.

Хоёр дахь нь 10 дугаар сарын 24-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Улмаар Монгол Улсад коронавирусийн нийт 414 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Иймд иргэд ухамсартай байж, гэрээсээ гарахгүй байхыг хүсье" хэмээлээ.


Мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.


11:00 цагийн мэдээллийг ЭНД дарж уншина уу.