УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Үндэсний аюулгүй байдлын зөвлөл тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх зөвлөмж гаргасан. Ардчилсан нам тус зөвлөмжийг иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх бодлогын хүрээнд хийж буй Ерөнхийлөгчийн санаачилга гэж үзэж байгаа. Яагаад вэ гэхээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд нь Ардчилсан нам Монгол хүн бүрийг нэг удаа өргүй болгох тухай захидлыг илгээсэн. Үүнийг хүн бүр мэдэж байгаа. Энэ асуудлын хүрээнд төрийн тэргүүний гаргасан улс төрийн санаачилгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүлээж авчээ гэж бид ойлгож байна.

Ардчилсан нам иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх тухай бодлого, санаачилгыг хэрэгжүүлээд дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн санаачилгыг бүрэн дэмжиж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна" хэмээн мэдэгдлээ.

Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар УИХ-ын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Г.Занданшатарын байр суурийг ЭНД дарж үзнэ үү. Тэрээр "2020 оны 2 дугаар сараас тэтгэврийн зээлтэй 233.000 ахмад тэтгэврээ авч эхэлнэ" хэмээлээ.