Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, олонхийн саналаар Д.Ганзориг Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид дэмжигдсэн байна. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид дөрвөн хүн өрсөлдөж, хоёр нь нэрээ татсанаас Х.Батсүрэн, Д.Ганзориг нар өрсөлдөж, Д.Ганзориг олонхийн санал авсан байна.

Д.Ганзориг нь 1976 онд төрсөн, МУИС-ийн Хууль зүйн сургууль төгсөн, шүүгчийн туслахаар таван жил ажиллаж байгаад Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч болсон нэгэн. Тус шүүхэд шүүгчээр есөн жил ажиллаж, хууль журмын дагуу Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчээр томилогдон зургаан жил ажилласан хүн юм.