МАН-ын Багахурал өчигдөр 11.40 цагт эхэлж, үүрийн 4 цагт дууссан.
Тус Бага хурлаас гарсан шийдвэрийн талаар өнөөдөр МАН-аас мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр "Бага хурал дээр Д.Хаянхярваа, С.Батболд нарыг намын Бага хурлын гишүүнээс хасаж, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга С.Амарсайхан нарыг 100 хувийн саналаар Удирдах зөвлөлд оруулсан. УИХ-ын даргыг огцруулах нь зүйтэй гэж үзэж буй намын даргын саналыг Бага хурлын гишүүд дэмжиж байна уу үгүй юу гэдгээр санал хураалт явсан. Түүнээс биш УИХ-ын даргыг огцруулах асуудал бол тусдаа. Манай намын Бага хурал УИХ-ын даргыг огцруулах 5 үндэслэлд халдах эрх байхгүй. Энэ эрхэд нь халдаж, Үндсэн хууль зөрчсөн асуудал байхгүй. Мөн Бага хурлын гишүүнээс 13 хүнийг хассан" хэмээлээ.
Мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.
66.181.181.9
Хариулах 2018.12.21
Бага хурлын гишүүд нь ихэнхи нь Хүрэлсүхийн хүмүүс, Энхтүвшин, Н.Энхболд,Өвгөн Дэмбэрэл мэтийн ичдэггүй урвагчид
0 0