Шинэ коронавирусийн голомтот бүс буюу Ухань хотоос ирсэн монгол оюутнуудын шинжилгээний хариу гарчээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Тэдний хариу гарсан. БНХАУ-ын Ухань хотоос 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр ХӨСҮТ-ийн тусгай тасагт 30 овутан, нэг хүүхэд буюу нийт 31 хүнийг хүлээн авч, тандалт судалгаа, эмчийн үзлэг шинжилгээнд оруулсан. Оюутнуудын биеийн байдал сайн байна. Энэ сарын 02-ны 17.00 цагт коронавирус илрүүлэх тусгай шинжилгээний хариу гарсан. Бүгд сөрөг /халдваргүй/ гарсан. Цаашид тэднийг хянаж, эмчийн үзлэгт тогтмол оруулж, 14 хоног тусгаарлана. Мөн тэднийг онгоцоор авчрахад үйлчилсэн 15 хүнийг ажиглалтад байлгаж буй. 

Энэ сарын 01-өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор зорчигчид нэвтрэн орж ирэх үед Эрээн хотод амьдардаг гэр бүлийн 3 хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн тэнд нь тусгаарласан. Хавьтлаар 5 хүнийг ажиглалтад авсан. Тэдний шинжилгээний хариу өнөөдөр сөрөг /халдваргүй/ гарсан" хэмээлээ.