Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хилийн чандаас дүрс бичлэгээр мэдэгдэл хийлээ.

Тэрээр "Хууль зүйн сайд нь Ерөнхийлөгч албан өрөөндөө шүүгч нарыг дуудаж хэнд, ямар зүйл ангиар хэдэн жилийн ял өгөхийг даалгадаг гэж илчилснийг хараад уур, зэвүү хоёр зэрэг хүрч байна. Ерөнхийлөгч намайг төрийн нэр ашиглан баривчилж байгаад, шоронд хатааж ална гэж заналхийлдэг. 

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хүмүүсийн амжиргааны түвшин улам буурч, эдийн засгийн өсөлт зогслоо. Мөн хувийн хэвшлүүд хаалгаа барилаа. Тэрээр өөрөө жинхэнэ МАНАН-г байгуулж, оффшорын жинхэнэ эзнээр тодорсон. Ардчиллын Баянбүрд ширгэх аюул нүүрлээд байна. Энэ хэвээр байвал нэг намын тогтолцоо эсвэл нэг хүний засаглал тогтоно. 

Тиймээс бид зүгээр сууж болохгүй. Хууль дээдлэх ёсыг тогтоож, хараат бус шүүх засаглалыг бий болгох зорилгоор Амстердам дахь хуулийн товчоотой хамтран “Цөлжиж буй Баянбүрд: Чимэдийн Сайханбилэгийн эсрэг явуулсан улс төрийн мөрдлөг хавчлага ба Монголын Ардчиллын ирээдүй” гэсэн гарчигтайгаар цагаан ном гаргаж байна" хэмээлээ. 

Түүний номыг уншихыг хүсвэл энд дарна уу.