Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага /ФАТФ/-аас Монгол Улсыг хяналтад байх орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтад дахин оруулж байгаагаа өнгөрөгч баасан гарагт албан ёсоор зарласан билээ.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үзэл бодлоо илэрхийлэв. 

Тэрбээр "Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага /ФАТФ/-аас Монгол Улсыг хяналтад байх орнуудын жагсаалтад манай улс юунаас болоод оров гэж нэлээд олон талаас ярьж байна. Ний нуугүй хэлэхэд энэ бол буруу бодлого, үйлдллийнхээ үр дүнг хүртэж байгаа хэрэг. Буруу бодлого, буруу үйлдэлтэй дасан зохицдог, үүнтэйгээ нийцэж тайван амьдардаг, алдаагаа засах арга хэмжээ авдаггүйн шан юм. Хамгийн гол нөлөөлсөн зүйл нь Ил тод байдлын тухай хууль, Эдийн засгийн өршөөлийн хууль. Гэхдээ энэ саарал жагсаалт эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлэхгүй, экспортын орлогод нөлөөлөхгүй" гэсэн юм. 

Эрх баригч намын хувьд ФАТФ-аас шаардлагыг ихэнхийг биелүүлсэн. Харин өмнөх засгийн гаргасан буруу шийдвэрийн улмаас ийнхүү саарал жагсаалтад багтлаа хэмээн өөрсдийгөө өмгөөлж байна.