НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Иллинойс муж улсын Чикаго хотод болон хотын ойр орчимд цас орсны улмаас 900 гаруй нислэг хойшлогджээ.

Телевизийн “ABC” сувгаар мэдээлснээр, О'Хара олон улсын нисэх онгоцны буудлын хөөрч, буух зурвас мөстсөн байсны улмаас “American Airlines” компанийн нисэх онгоцуудын нэг буухдаа зурвасаас гулсаж гарчээ. Гэхдээ энэ үеэр хүн гэмтэж бэртээгүй байна.

Одоогийн байдлаар, Чикагод 12 см цас унажээ. Цас орсны дараа Иллинойс муж улсад Цельсийн хасах 20 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна. Хүйтэн агаар мөн АНУ-ын Баруун дунд болон Зүүн эргийн муж улсуудыг бүрхэх бөгөөд мягмар гараг гэхэд Нью-Йорк болон Вашингтон хотод хүрэх төлөвтэй байна гэж цаг уурчид мэдээлжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг