"Чикаго Буллс" баг болон Чикаго хот 2020 оны Бүх оддын тоглолтыг авах болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. "Чикаго Буллс" баг маргааш хэвлэлийн хурал хийхээ зарласан бөгөөд уг хуралд багийн эзэн Жэрри Райнсдорф, Чикаго хотын захирагч Рахм Эмануэл болон NBA-ийн коммисар Адам Силвер нар оролцох аж.

Салхит хот ийнхүү 1988 оноос хойш анх удаагаа NBA-ийн Бүх Оддын 7 хоногийн арга хэмжээг зохион байгуулах эрхээ авч байна.

Хамгийн сүүлд Чикаго хотноо болсон тэрхүү Бүх Оддын тоглолтын “Цагираган дээрээс довтлох” тэмцээнд Майкл Жордан, Доминик Уилкинс нарын хооронд ширүүн тулаан болж Нисдэг Жордан түрүүлж байсан түүхтэй. Мөн Нисдэг хүн маань тус Бүх Оддын тоглолтын “Үнэ цэнэтэй тоглогч”-оор нэрлэгдэж байсан юм.

Эх сурвалж: SPS