УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Индонезид болж буй ОУВС-гийн уулзалтад оролцож байна.

Тэрээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа "Дэлхийн 189 орон гишүүнээр нь элсэн орсон ОУВС-гийн жилийн уулзалт Индонезийн Балид болж байна. Дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн төлөв байдал, ихээхэн сөрөг үр нөлөө дагуулаад байгаа том гүрнүүдийн худалдааны маргаан, дэлхийн ихэнх мөнгөн тэмдэгтийн эсрэг чангараад байгаа долларын улс орнуудын эдийн засагт үзүүлэх үр нөлөө, олон орны өмнө тулгарч байгаа сорилт, түүний шийдэл зэрэг олон асуудлаар ярилцлаа. 

Хэдийгээр олон сорилт байгаа ч 2019 онд дэлхийн эдийн засгийн өсөлт өндөр хэвээрээ байхаар байна. Монгол орны хувьд эдийн засгийн зөв бодлогоо цаашид тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдэг дээ. Орон орны Сангийн сайд, Төв банкны Ерөнхийлөгч нар хамтдаа…" хэмээн нийтлэжээ.