Монгол Улсын Засгийн газрын цахим засаглал бодлогын хүрээнд E-MONGOLIA хөтөлбөрийг хэрэгжүүлж төрийн бүх үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах, иргэдийн гарт нэг цонхоор хүргэхээр зорьж байгаа билээ. Энэ талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал ийнхүү бичжээ.

Энэ асуудлаар “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ болон бусад удирдлагуудыг хүлээн авч Монголын татварын албаны цахим системийн талаар танилцуулга хийлээ.

Төрийн үйлчилгээний нэг цонх болох E-MONGOLIA-д одоогоор татварын 34 үйлчилгээг байршуулаад байна.
Татварын ерөнхий газрын зүгээс:


1️. Иргэдэд төрд байгаа мэдээллийг авах боломжийг бүрдүүлэх, төрийн байгууллагууд хоорондоо мэдээллээ солилцож, иргэдийг төрийн үйлчилгээ авахад хялбар болгох,
2️. Мэдээллийн аюулгүй байдлыг хангахад нэгдсэн бодлогоор дэмжин хамтран ажиллах боллоо.