УОК-ын нэр барьж, нэг рүүгээ ярьж тоглосон залуусын бичлэг нийгмийн сүлжээнд хандалт авсан билээ. Тэгвэл уг асуудал дээр ОК-ын шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Өчигдөр зургаан хүн амны хаалтгүй зэрэгцэн суугаад найз нөхөд рүүгээ УОК-ын нэрийг барьж, бусад руу утсаар ярьж, мэргэжлийн үг хэллэгийг буруу ашиглаж байсан бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьжээ. Улс орноороо хэцүү төвөгтэй байгаа энэ үеийг инээдэм болгон  ярьж хөгжилдөж байна. Тэр тусмаа халдварт өвчин тоглоом биш шүү. Бид бүх нийтээрээ хатуу хөл хорионы дэглэмийг мөрдөж байна. Иймд бид зохих хуулийн байгууллагад хандан, тэдгээр хүмүүсийг шалгуулна. Тэд хариуцлага хүлээх ёстой. Тоглоом тоотой нь дээр. Энэ үйлдлээрээ ард нь ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийг үгүйсгэж байна. Тэдгээр залуус амны хаалтгүй сууж байсан. Дахин хэлэхэд халдварт өвчин тархсан, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байхад цаг наргүй ажиллаж байгаа олон хүмүүсийн хүч хөдөлмөрийг буруугаар ашиглаж, олон нийтийн сүлжээнд марзганах юм бол хуулийн хатуу хариуцлагатай шүү." гэсэн юм.

Бичлэгийг үзэх: